Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалтын үеэр “Эрдэнэбүрэн УЦС-ын төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа

0

БНХАУ-ын Бээжин хотоос мэдээллийг хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д болж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна. 

Тэрбээр дөнгөж сая БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Уулзалтын үеэр холбогдох албаныхан БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. 

Тус уулзалтад Хятадын коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Намын төв хорооны Тамгын газрын дарга Цай Чи, Гадаад харилцааны хорооны ажлын албаны дарга, Гадаад хэргийн сайд Ван И нарын хүмүүс оролцлоо. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *