Ши Жиньпин “Сибирийн хүч-2” төсөлд тун удахгүй ахиц гарна гэсэн  хүлээлттэй буйгаа илэрхийлжээ

0

Монголын газар нутгаар дайран өнгөрөх “Сибирийн хүч-2” төсөлд тун удахгүй ахиц гарна гэсэн  хүлээлттэй байгаагаа БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үедээ онцолжээ. Үүнээс өмнө төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгааг ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах үеэрээ дурдаж байсан юм. Баруун Сибирийн хийг Монголоор дайран БНХАУ хүргэх “Сибирийн хүч-2” хоолойн загварыг боловсруулах ажил үргэлжилж байна. Хийн хоолойн нийт урт ойролцоогоор 6.7 мянган км байх бөгөөд үүнээс 2.7 мянга нь ОХУ-ын нутгаар дамжин өнгөрнө. Хүчин чадал нь жилд 50 тэрбум куб метр бөгөөд Монголын газар нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн урт 962.9 км. Бүтээн байгуулалтын ажил нь 2024 онд эхлэх бөгөөд 2027-2028 онд ашиглалтад орно гэж тооцоолж байгаа аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *