Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ
Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Хэд хоногийн өмнө АТГ-аас З.Энхболдыг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээллийг өгч байсан юм.
Тэгвэл, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Эх сурвалж: Ubn.mn