Насанд хүрээгүй хүүгээр бэлгийн дур хүслээ хангуулсан Г.Цог-Өрнөх тухайн харилцаагаа хэвийн мэтээр мэдүүлж буй

0

Орон нутгийн өмчит Тавантолгой хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Цог-Өрнөх насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон хэргээр баригдан, цагдан хоригдож буй.

Түүний холбогдсон уг хэргийн талаар тодруулбал, ХУД-т оршин суух … эмэгтэйгээс цагдаагийн байгууллагад “Манай 15 настай хүүг насанд хүрсэн нэг этгээд уруу татаж, бэлгийн ёс бус харилцаанд ороод байх шиг байна. Уг асуудлыг шалгаж өгнө үү” гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу харьяа цагдаагийн байгууллагаас хүүтэй уулзаж, тайлбар мэдүүлэг авахад үгүйсгэсэн бөгөөд гар утсанд нь үзлэг хийхэд нэгэн этгээдтэй харилцсан сэжиг бүхий мессежүүд олдсон байна. Ингээд тухайн дугаар руу “Яаралтай уулзмаар байна” гэсэн утгатай мессэж бичиж, хаяг үлдээхэд тухайн хаягаар Г.Цог-Өрнөх иржээ.

Г.Цог-Өрнөхийн гар утсанд хийсэн үзлэгээр “15 настай хүүтэй автомашиндаа бэлгийн ёс бус харилцаанд орж буй” бичлэг зэрэг хэд хэдэн билэг, гэрэл зургууд, мессэж, чатууд олдсон учраас хойшлуулшгүйгээр баривчлан, цагдан хорьжээ.

Өдгөө уг асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Г.Цог-Өрнөх ч, 15 настай хүү ч тухайн харилцаагаа хэвийн мэтээр тайлбарлаж, мөнгө төгрөг өгсөн, авсан зүйлгүй,дарамт шахалт байхгүй хэмээн мэдүүлж байгаа аж.

Гэвч уг үйлдэл нь “насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан” гэмт хэргийн шинжийг хангасан учир ийнхүү Эрүүгийн хэрэг үүсгэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *