Сэтгүүлчдийг чуулганы тахим руу оруулдаггүй УИХ хоосон шахуу танхимд хуулиудаа баталсаар байна!
УИХ-ын даргын 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 72 дугаар захирамжаар УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмыг баталсан байдаг. Журмын 2.5-д “Хэвлэл мэдээллийн ажилтан нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зөөврийн компьютер авч орж болно” гэж заасан боловч сэтгүүлчдийг хуралдааны танхим руу огт оруулахгүйн дээр “сэтгүүлчдийг оруулж болохгүй гэдэг чиглэл дээрээс ирсэн” гэсэн үндэслэлгүй тайлбар хэлсээр өдийг хүрсэн юм.
Гэвч УИХ хэвлэл мэдээллийн хяналтаас далд ямар ч ирц бүрдүүлэлтгүйгээр/хоосон шахуу танхим/ хуралдаж, чухал хууль тогтоомжуудыг ээлж дараалан баталсаар байна.
Тухайлбал, өнөөдөр/2023.11.16/-ийн нэгдсэн чуулган дээр л гэхэд ихэнх сандал нь хоосон байгаа дүр, зургийг та харж байна.
Саяхан олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын даргатайгаа хуйвалдан ирцээ хэрхэн хуурамчаар бүрдүүлэх тухай ярьж байгаа бичлэг ч ил болсон билээ.
УИХ-ын Тамгын газар нь өөрсдийн гаргасан журмаа зөрчиж, хэвлэл мэдээллийг мэдээлэх үүргээ хангахад нь саад болж, чуулганы үйл ажиллагааг нүдээр үзэх, сонсох боломжийг хааж, боогдуулж буй уг үйлдэл нь “хууль тогтоох үйл ажиллагааг олон нийтээс нуух замаар иргэдийн мэдээлэл хүлээж авах, хайх үндсэн эрхийг зөрчсөн хууль бус үйлдэл” гэж парламентын сэтгүүлчид үзэж байгаа юм.
Иймд УИХ-ын Хуульзүйн байнгын хороон даргад Парламентын үйл ажиллагааг сурвалжлуулах журмаа хэрэгжүүлэх шаардсан албан бичгийг хүргүүллээ.
Шаардлага: