ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн “гэм буруу”-гийн шүүх хурлыг энэ сарын 27-ны өдөр товложээ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2023.12.13/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон байна. Ингээд тэднийг гэм буруутай, эсэхийг энэ сарын 27 /2023.12.27/-ны өдөр хэлэлцэхээр болжээ.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.
Эх сурвалж: Isee.mn