С.Бямбацогт: “Эрдэнэс Монгол“ ХХК жолооч нараас 200 тэрбум төгрөгийн хураамж авдаг ч аюулгүй байдлыг нь хангах ажил “ТЭГ“ байна. Одоо үүнийгээ зогсоо

0

Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт “Тээвэрчдийн амь насаар дэнчин тавих эрх хэнд ч байхгүй” хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, тэрбээр “Тaвантолгой-Гашуунсухайт чиглэлийн тусгай зориулалтын авто зам эзэмшигч нь ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК. Нүүрс тээврийн 1 машинаас 500 шахам мянган төгрөгийн хураамж авдаг гэж тооцвол энэ компани өдөрт 600 сая төгрөг, сард 18 тэрбум, жилд 200 гаруй тэрбум төгрөг жолооч нараас авч байна.

Тэгсэн атлаа тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах ажил нь “ТЭГ” үзүүлэлттэй. Зам эвдрэлтэй, засвар арчлалт хийдэггүйгээс бараг өдөр бүр аваар осол гарч, амьдралынхаа төлөө зүтгэж буй эгэл жолооч тээвэрчид АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА. Одоо үүнийгээ зогсоо” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *