Тодруулга: “Эрдэм транс” компанийн захирал Я.Эрдэмбилэг орон нутагт орогнож байж болзошгүй

0

  “Эрдэм транс” ХХК-ийн захирал Я.Эрдэмбилэгийг мөнгө угаах, залилах, хуурамч бичиг баримт үйлдсэн гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан билээ. Тэгвэл тэрбээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх явцдаа зугтаажээ. Цагдаагийн байгууллагаас Я.Эрдэмбилэгийг эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эрэн сурвалжилж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл олоогүй байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Монгол Улсын 21 аймаг 330 суманд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчид Я.Эрдэнэбилэгийг эрэн хайж байгаа. Эрэн сурвалжлагдаж байгаа этгээд нь хилээр гарсан тэмдэглэл, мэдээлэл байхгүй учраас Улаанбаатар хот юм уу, хөдөө орон нутагт орогнож байж болзошгүй. Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа” гэсэн юм.

          Хэргийг эргэн сануулбал, “Эрдэм транс” ХХК-ны захирал Я.Эрдэмбилэг, гүйцэтгэх захирал Д.Хатанбаатар нарыг парк шинэчлэлээр оруулж ирсэн автобусныхаа арлын дугаар, үйлдвэрлэсэн оныг сольж, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн гэх хэрэгт сэжиглэн шалгасан байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сарын 12-ны өдөр ЭЦА-наас тэдний албан өрөөнд нэгжлэг хийсэн байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *