Б.Оюунгэрэл “Шинэ сэргэлтийн бодлого-эмэгтэйчүүд”-ийн чуулганд оролцогчдоос нэг сая төгрөг авсан бөгөөд дараа нь хүлээн авалт хийжээ

0

Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг “Нэг сая төгрөгийн такстай тансаг зэрэглийг хүлээн авалтыг Шангрилла зочид буудалд зохион байгуулсан. Монголын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажлыг хийдэггүй атлаа өндөр үнэтэй хүлээн авалт хийлээ” гэх шүүмжлэлийг иргэд олон нийтийн сүлжээнд өрнүүлээд байна. 

Тэгвэл, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Шинэ сэргэлтийн бодлого-эмэгтэйчүүд” чуулганыг энэ сарын 6-ны өдөр /2024.03.06/ зохион байгуулсан байна. Уг чуулганд төр, хувийн хэвшлийн ихэнхдээ МАН-ын гаралтай албан тушаал хашиж буй бүсгүйчүүд оролцсон аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар чуулганд оролцогчдоос  нэг сая төгрөгийн хураамж авсан бөгөөд  маргааш нь буюу гуравдугаар сарын 07-ны өдөр Шангрилла зочид буудалд хүлээн авалтыг зохион байгуулсан нь олны шүүмжлэлийг дагуулаад байгаа нь энэ аж. Мөн тус чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг оролцоно гэх зар түгээсэн ч оролцоогүй байна.

Эх сурвалж: isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *