ҮЦХ болон Туул голын зааг дахь И.Нарантуяагийн эдлэн газарт 2020 онд 4 хүүхэд эндэж байжээ

0

Өчигдөр /2024.06.04/ Хотын дарга Х.Нямбаатар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “АН-аас нэр дэвшигч И.Нарантуяагийнх амьдарч байна. Хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандана” хэмээсэн.

Өнгөрөгч хоёрдугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Туул гол хоёрын зааг дээр хэнийх болох нь мэдэгдэхгүй маш том эдлэн газар буюу арал байна хэмээн мэдэгдэж байв.

Тэгвэл тухайн эдлэн газар Ишбадамын Нарантуяагийнх болж таарлаа.

Хамгийн ноцтой нь,

Нэгт, Хотын дарга асан Э.Бат-Үүл 2014 онд 01/2129 дугаартай захирамж гаргаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 3.36 га-г “Ханталст” ХХК-д олгож байжээ. 2019 онд тухайн газарт “Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүс байгуулж байна гэх мэдээлэл цацагдсан. 2020 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Хан Талст” компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн байна. Нийслэлийн зүгээс 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлж байсан.

Хоёрт, Шаардлагуудыг үл тоосоор суутал 2020 оны зун барилгын шороог авсан хэсэгт үүссэн хөрсний усанд дөрвөн хүүхэд тоглож байгаад харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. И.Нарантуяагийн гэр бүлийн эзэмшлийн “Ханталст” компанийн ухсан нүх байсан гэдгийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байлаа.

Гуравт, Хөгжлийн банкнаас хамгийн их хэмжээтэй зээл авсан 100 компанийн нэгээр түүний эзэмшилд бүртгэлтэй “Хурдны зам” компани багтдаг. Энэхүү компани нь мөн 2021 онд Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны албаны захиалсан 550 болон 76,6 сая төгрөгийн тендер шалгарч байжээ.

Дөрөвт, Хүүхдийн төлөө үндэсний төвийг нэгэн цагт толгойлж явсан. 15 ажилтнаа нэгэн зэрэг шахуу халсан зэрэг асуудалд холбогдож байсан билээ. Нөхөр нь Баянзүрх захын эзэн ажээ.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *