Томчуудын тоглоом: “MCS”-ийн Ж.Оджаргал хоёр эхнэртэй
УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагийн хүү цахим хуудсандаа Монголын нэр нөлөө бүхий олны танил хүмүүсийн талаарх баримт, мэдээлэл цацаж буй нь олон нийтийн анхаарлыг татаад буй. Өдгөө АНУ-д амьдарч байгаа тэрбээр энэ удаад Монголын толгой баячуудын нэг “MCS”-ийн Ж.Оджаргалыг 2 эхнэртэй гэж зарлав.
Монголын анхны долларын тэрбумтан, орлого нь 400 ая ам.доллароос хальсан гэгддэг, топ баячуудын нэг Ж.Оджаргалын авааль гэргийг Д.Батмөнх гэнэ. Элитийн хүүхдүүд чуулдаг, өндөр төлбөртэй “Орчлон” сургуульд эзэн суудаг Д.Батмөнх Ж.Оджаргалтай ханилаад гурван хүүхэдтэй болсон. Харин түүний албан бус эхнэр нь “Жагар”-ын А.Дэлгэрмаа аж. Ц.Тэмүүлэнгийн дэлгэсэн баримтаас харвал загвар өмсөгч А.Дэлгэрмаа хөрөнгөлөг ноён Ж.Оджаргалтай 2007 онд Бээжинд сурч байхдаа хайрын романс үүсгэж, улмаар харилцаа гүнзгийрч дундаасаа үрийн зулай хүртэл үнэрлэжээ.
Цагтаа хонхорхой хацар, өвөрмөц төрхөөрөө загварын тайзнаа цахиур хагалж байсан А.Дэлгэрмаа “Элсний нүүдэл” гэх Монголын анхны 2 ангит кинонд гол дүр бүтээж, тоглосон рекламаараа “Жагар”-ын Дэлгэрмаа нэр алдарт хүрч, алдар нэрээ мандуулж явсан түүхтэй. Чухам энэ “Женко” Х.Баттулгын том хүү Б.Жавхлантай үерхэж, бүр гэрлэж суух дээрээ тулж байсан гэдэг. Гэвч “Эра”-гийн Д.Эрдэнэтуяа тэдний дундуур орж ирснээр залуу хосууд хоёр тийш болж, бараг тэр үеэс хойш усанд хаясан чулуу мэт анир чимээгүй болсон А.Дэлгэрмааг “MCS” группийн барьсан “Bella Vista” тансаг хотхонд амьдардаг гэдгийг хэвлэлийнхэн мэдээлж байсан удаатай. Үүний цаад нарийн учир нь тэрээр Ж.Оджаргал ноёнтны хүүхдийг төрүүлж, албан бусаар ч гэсэн хамтын амьдрал, хувь заяагаа холбосон ажээ.
Эх сурвалж: reelnews.mn