2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ – СОЁЛЫН БИЕТ ӨВТЭЙ ХОЛБООТОЙ 26 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬЖЭЭ
Прокурорын байгууллагаас 2024 оны эхний хагас жилийн хугацаанд соёлын биет өвийн эсрэг 26 гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа. Тодруулбал,
– Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэж гэмтээсэн, устгасан 2,
– Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн 12,
– Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан 19 хэрэгт хяналт тавьсан байна.
Үүнээс прокурорын яллах дүгнэлтээр 8 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн бол одоо хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 15 хэрэг шалгагдаж байна.
Дээрх төрлийн гэмт хэргийн 80.7 хувь нь Нийслэлд, 19.3 хувь нь орон нутагт бүртгэгджээ.