“Чингис хааны хөшөө рүү зааж танхайрсан гадаад иргэнд Зөрчлийн хэрэг үүсгэн, шалгаж эхэллээ”

0

Цахим орчинд тархаад буй гадаад улсын иргэний бичлэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас тус иргэнд Зөрчлийн хэрэг нээн, шалгаж байна.

Тодруулбал, өчигдөр буюу долдугаар сарын 03-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд гадаад улсын иргэн “О.SH” нь Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байхдаа “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд гэж Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж буй бичлэг нийтлэгдсэн.

Дээрх бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас “О.SH”-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *