Ингэний сүү аутизмын шинж тэмдгүүдийг дарангуйлдаг
Ингэний сүү нь бусад малын сүүнээс лейцин, изолейцин, метионин зэрэг уургийн амин хүчлүүд, В,С аминдэм, кальци, фосфор, кали зэрэг эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг бөгөөд эхийн сүүтэй хамгийн ойролцоо малын сүү гэгддэг.
Тэмээний сүүнд агуулагддаг хоёр үндсэн идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг нь лактоферрин ба иммуноглобулинууд лактоферрин нь бактерийн эсрэг, мөөгөнцөр, вирусийн эсрэг, үрэвслийн эсрэг, антиоксидант шинж чанартай байдаг.
АНУ-ын Аутизмын холбоо ингэний хатаасан сүүг худалдан авах хүсэлтээ Монгол Улсад ганц байдаг ингэний сүү боловсруулах үйлдвэрт ирүүлжээ. Аутизмтай хүүхэд ингэний сүү уусны маргааш эерэг шинж тэмдгүүд илэрч байсан бөгөөд энгийн үеэсээ илүү сайн амарч тайван болдог байна.
2023 оны байдлаар 473,900 гаруй тэмээтэй гэж тоолуулсан Монгол Улс жилд 12 мянган тонн ингэний сүүг дотоодоосоо гаргаж авдаг. Дэлхий даяар эрэлт ихсэж нэг кг хатаасан ингэний сүүг дэлхийн зах зээлд 100 орчим ам.доллароор худалдаалж байна.
- Ингэний сүү нь бусад малын сүүнээс лейцин, изолейцин, метионин зэрэг уургийн амин хүчлүүд, В,С аминдэм, кальци, фосфор, кали зэрэг эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг бөгөөд эхийн сүүтэй хамгийн ойролцоо малын сүү гэгддэг.
- АНУ-ын Аутизмын холбоо ингэний хатаасан сүүг худалдан авах хүсэлтээ Монгол Улсад ганц байдаг ингэний сүү боловсруулах үйлдвэрт ирүүлжээ.
- Аутизмтай хүүхэд ингэний сүү уусны маргааш эерэг шинж тэмдгүүд илэрч байсан бөгөөд энгийн үеэсээ илүү сайн амарч тайван болдог байна.