Тяньжин боомт дээр Монгол руу хаягласан 50000 чингэлгийн бөөгнөрөл үүсжээ

0

Энэ оны гуравдугаар сараас эхлэн Тяньжин боомт дээр Монгол руу хаягласан чингэлгүүд нэмэгдсээр 6000 гаруй чингэлгийн бөөгнөрөл үүсээд байна. Үүнээс үүдэлтэй ачаа тээврийн эргэлт удааширч, Тяньжин боомт дахь чингэлгүүд 90 хонож байж боомтоос ачигдаж байсан. Тэгвэл Тяньжин боомтоос Эрээн рүү өнжөөд нэг явдаг байсан галт тэрэгний тоог долоодугаар сарын нэгнээс эхлэн хоёр болгосноор авто тээврээр хийх ачаа татан авалт нэмэгджээ. Гэсэн ч одоо 5000 гаруй чингэлгийн бөөгнөрөл байна.

Энэ талаар Монголын логистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд “Тэнд 5450 чингэлэгийн бөөгнөрөл үүссэн асуудлыг углуургаар нь шийдэх ёстой. Үүний тулд тээвэр зохион байгуулалт, терминал, логистикийн асуудлыг их бүрнээс нь шийдвэрлэх учиртай. Ингэс шийдсэн улс орон бий. Тухайлбал, Чех улс хөрш орнуудтайгаа маш сайн гэрээ, хэлцэл хийгээд хуурай боомт хийсэн байдаг. Бид энэ асуудлыг яриад 10 гаруй жил болж байна” гэлээ. 


Эх сурвалж Eaglenews

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *