Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 жил, 9 сарын хорих ял оноолоо
Зариг.мн сайтын эрхлэгч, Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт шүүхээс 4 жил 9 сарын хорих ял оноолоо. Тодруулбал, Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр хоног үргэлжилж сая 20:00 цагт шийдвэрээ гаргасан байна.Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал өчигдөр, өнөөдөр буюу хоёр өдөр үргэжлжилж өнөөдөр шийдвэрээ гаргалаа. Н.Өнөрцэцэгийн хувьд шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцсон..Гурван өмгөөлөгчөөс хоёр нь тодорхой шалтгааны улмаас шүүх хуралд ирээгүй бол өмгөөлөгч О.Батсүхийг шүүх хуралд оролцуулаагүй.Шүүх процессын талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Өчигдөр өндөр өсгийттэй явчихсан, яллах дүгнэлт уншина гээд босоод зогсоочихдог юм байна, 2-3 цаг зогссон байх. Ер нь асуултад хариулна гээд байнга зогсох л ёстой аж.Чи ийм ийм мөнгө ингэж авсан байна, чи ийм хууль бус мөнгө олсон байна гэхээсээ илүү чи энэ мэдээг яах гэж хийсийнм, яагаад тэр шүүхийн гадаа очоод мэдээлээд шүүхийн нэр төрд халдаад байгаа юм.Сэтгүүлч гэдэг мэргэжил хуулийн хүрээнд ямар ч хамгаалалт алга. Миний хувьд олон нийтийн төлөө шударга ёсыг нэхэж сурвалжилга хийж явсан” гэсэн юм.Түүнийг худал мэдээлэл тараасан, татвараас зайлсхийсэн, төрийн нууцад халдсан зэрэг таван үндэслэлээр буруутган шүүсэн юм.