УОК: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

0

Улсын онцгой комиссоос цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг анхаарууллаа.

Долдугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл, Булган, Орхон аймгийн нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст усархаг дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 Дуу цахилгаантай бороо орж, 37 градус хүрч хална

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороотой, мөн , 37 градус хүрч халах нь ээ.

Тодруулбал, долдугаар сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Долдугаар сарын 22, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 23-24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17…+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +19…+24 градус, өдөртөө +32…+37 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *