Үер буусан тул Хөвсгөл далай руу зорчихгүй байхыг анхааруулав

0

Мөрөн-Хатгал чиглэлийн А1101 авто замд 35-40 дэх км-т буюу Алаг-Эрдэнэ сумын Хоохны тагд өнөөдөр (2024.07.20 )бороо орж үер буусан тул энэ чиглэлд үерийн ус татартал хөдөлгөөнд оролцохгүй байхыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ жил зуншлага тааруу гантай байгаа юм. Харин өнөөдөр зарим сумдад бороо шивэрч орж ган тайлсан бол зарим сумдад гэнэт хүчтэй орсноор үер буужээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *