Г.Занданшатар: Б.Цэнгэл ээ, хураагдсан машинуудыг яаж будилуулж байгаагаа тайлагнаарай

0

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн явцад хууль санаачлагч байхгүй учраас хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлууллаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийг Төрийн хэмнэлтийн хуулиар хураагдсан машинуудыг дураараа зарцуулсан гэж шүүмжиллээ. Түүнийг хураагдсан машинуудыг хэрхэн зарцуулснаа УИХ-д тайлганахыг шаардав.

Тэрээр “Б.Цэнгэл дарга аа, хураагдсан машинуудыг яаж будилуулж байгаагаа тайлагнаарай.

Эрдэнэт гэх мэт том асуудал болохоор УИХ-д оруулж ирэхгүй шийдчихдэг. Гэтэл тавилга, эд хогшил, машин тэрэг шилжүүлэх болохоор УИХ-д оруулж ирээд цаг аваад байдаг. Үүнтэйгээ хуулийн төслөө оруулж ирэх ёстой. Хууль санаачлагч байхгүй учраас хэлэлцэх асуудлаас хойшлууллаа. УИХ-д хүндэтгэлтэй хандаарай. Болдын Цэнгэл гуай та тэр машинууд яасан. Хэмнэлтийн хуулиар хураагдсан машинуудыг яаж хуваарилсан тэр тайлангаа хамт оруулж ирнэ. Яагаад орон нутагт, төрийн тусгай албадад хуваарилахгүй байна вэ. Хэмнэлтийн хуулиар машинуудыг тусгай албадад хуваарил гэж өгсөн болохоос дураараа зарцуул гэж өгөөгүй байх шүү. Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилттэй чинь хамт шалгаж үзнэ” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *