Ж.Мөнхбатыг 59.5 хувийн саналаар УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

0

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ж.Мөнбат гишүүнийг өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэж, 59.5 хувийн саналаар чөлөөлөв. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэгдүгээр сарын 30-ны өдөр УИХ-ын даргад гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Тус хүсэлтэд тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөн, жирийн иргэний хувиар хууль хяналтын байгууллагад шалгагдъя гэсэн билээ. Түүний саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны нийт гишүүдийн 75 хувийн саналаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжиж шийдвэрлэж УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон юм. 

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд:

-УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээсээ түдгэлзүүлж байсан 13 тохиолдол байдаг. Эдгээр гишүүдийг өөрийнх нь хүсэлт болон албан тушаал нь өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхээс түдгэлзэж байсан. УИХ-ын тухай хуулийн 10-р зүйлийн 10.1-д Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон, хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, ҮХЦ-ийн дүгнэлт, шийдвэрээр, гэмт хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдсон, нас барсан тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө цуцлах хуулийн заалттай.

Ж.Мөнхбат гишүүний хувьд өөрийн хүсэлтээр чөлөөлж болно гэдэг хуулийн заалтаар өргөдөл өгсөн. Байнгын хорооны гишүүдийн олонх тус хүсэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Чөлөөлөгдөх хүсэлт өгсөн гишүүн өөрөө хуралд оролцоогүй ч түүний хүсэлтийг хэлэлцэх боломжтой. УИХ-ын ТББХ-оос Ж.Мөнхбат гишүүнтэй холбогдсон. Түүний асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн.

Хуулиар УИХ-ын гишүүн орж гарсан нөхцөлд дараагийн сонгууль болохоос зургаан сарын өмнө нөхөн сонгууль явуулах зохицуулалт байгаа. Үүнийг ярих асуудал гарах байх гэж бодож байна гэв.

Ингээд УИХ-ын чуулганы хуралдаанд 42 гишүүн оролцож 25 хүн буюу 59.5 хувийн саналаар тус санал дэмжигдлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *