Б.ЭРДЭНЭСҮХ: Автомашины дугаар олголтоос болоод бараг бослого гарч байна
НИТХ-ын ээлжит бус нэгдүгээр хуралдаан болж байна. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай, дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ, барилгажилтын төсөл батлах тухай, тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, барилга байгууламж акталж нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай, төрийн шагналд тодорхойлж уламжлах тухай, НИТХ-ын зөвлөлийг байгуулах тухай, НИТХ-ын хороо байгуулах түүний чиглэл бүрэлдэхүүнийг батлах тухай, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, НИТХ-ын ажлын албаны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай, тогтоол хүчингүй болгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Хэлэлцэж бус асуудлын дараалалтай холбоотой төлөөлөгчид санал хэллээ. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх “Нийслэлд тулгамдаж байгаа суудлыг бид шийдэх ёстой шүү дээ. Бродюрын төсөв санхүү хаанаас гаргаад байгаа гэдэг мэдэллээ өгмөөр байна. Автомашины дугаар олголтоос болоод бараг бослого гарч байна. Машин зарж борлуулж байгаа хүмүүсийнхээ чигийг өгөхгүй бол болохгүй байна. ИТХ-ын хуралдаанаас дутуу дулимаг, түүхий, дарангуйллын шийдвэр гаргачихдаг. Иргэд ард нь маргаад үлддэг байж болохгүй. Мөн шахмал түлшний асуудлын мэдээллийг өгмөөр байна. Энэ асуудлыг хэлэлцье гэхээр хууль, журам яриад байх юм” гэлээ.