Ард түмнийг хуурдаг олигархуудын технологи төгсөрчээ. Гол дүр нь Д.Энхтүвшин…

0

Монголын уул уурхайд эзэн суусан хэдэн хүн бий. Гурван үсэгтэй компани ч гэдэг. Тэднээс Монголын төр өөрийн эзэмшлийн 34 хувиа эргүүлж авна гэснээр “дайн” эхэллээ. Одоохондоо бол Засгийн газартай “далд” дайтаж байна. Ард түмнийг хүчээр ядуу амьдруулж, харанхуй байлган санаагаа гүйцэлдүүлдэг тэдний хар муу технологи өнөөдөр дийлдэхээ байжээ. Бүр хэн ч үнэмшихээр төгсөрснийг бид харж байна. Түүний нэг тод дүр бол УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин. 

Ард түмний хардгаар гоё Шарк. Боловсролтой, хөрөнгөтэй, ардын дундаас төрсөн… гэхчлэн. Гишүүн болоод Төсөв шүүмжилсэн нь хүмүүст бүр ч таалагдав бололтой. Шударга байна гэж. Ард түмэн ийм л Их хурлын гишүүнийг хүссэн гэж. Гэхдээ наад хүссэн чинь ард түмэн та нарынх биш өөрийн хүнийх гэдгийг дор бичих гэж байна.

Шулуухан хэлэхэд, гурван үсэгтэй компанийн бүтээсэн дүр. Тэдэнд тийм дүр хэрэг болох цаг ирнэ гэдгийг маркетерууд нь төлөвлөсөн. Ер нь Монголын гурван үсэгтэй компаниудын маркетерууд бол мангас. Тэд ядруухан Монголын нийгмийг зоргоороо удирдаж ирсэн. Өнөөдөр ч үргэлжлүүлэх гээд шударгын цоо шинэ дүрийг нийгэмд үзүүлэн болгоод явж байна. Тэд Монголын ард түмэнд сайхан амьдрах боломжийг огт өгөхгүй байгаа. Наад захын нэг жишээ хэлье. Германд боловсрол эзэмшсэн хоёр залуу 12 жилийн өмнө тус улсаас камерийн бизнес анх оруулж ирж, Монголын аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг камержуулж эхэлсэн байдаг. Бизнес нь хөлөө олж улмаар гудамжнуудыг камержуулах ажлыг хийсэн. Монголд болж бүтэж байгаа ийм бизнес бүрийг анаад сууж байдаг тэд охин компани байгуулаад өнөө хоёр залуугийн камерын бизнесийг булаагаад авчхаж билээ. Улс төрд байршуулсан гар хөлөөрөө дамжуулаад камерын бүх тендерийг өөрсдийн болгосон доо. Ингэж Монгол дахь боломж бүрийг их бага гэхгүй тэд цөлмөж ирсэн. Өнөө хоёр залуу эх орноосоо буцсан даа. Ийм л замналтай гурван үсэгтнүүд. Олигархууд ингэж өгсөж “барилдсаар” Монголын төрөөс стратегийн ордуудыг нь булааж авсан. 

Монголыг бүхлээр нь цөлмөж эхэлсэн. Бүр УИХ-аар хууль батлуулж байгаад шүү. Энэ мэт тэдний эх орон, ард түмнээ тонон дээрэмдсэн өнгөрсөн 30 жилийн кейсийг тоочоод баршгүй. Ийм л адгийн шааруудын гар хөлүүд Их хуралд байсаар ирсэн. Үргэлжлэл нь өнөөдөр Д.Энхтүвшин гэсэн гоё дүрээр ард түмнийг хуурч байгаад гутарч байна. 

Өмөөрөх хүмүүс гарах л байх. Гэхдээ би та нараас илүү Д. Энхтүвшинг оюутан цагаас нь мэднэ. Өнөөдөр цаг өөр болж байгаа гэдэгт итгэж байна. “Өөрийн минь төлөө санаа зовох хүнтэй гэж өегхөн бодоход амьдрал сайхан” гэсэн О.Дашбалбарын үг санаанд ордог болж. Ард түмэн хэдий ядуу байгаа ч гэсэн өмчтэй байх эрхтэй, бизнес хийх эрхтэй гэдгийг Л.Оюун-Эрдэнэ тэдэнд хэлсэн. Харин олигархууд луйвардаж авсан хөрөнгөө өгөхгүй гэлээ. Өгөхгүйн тулд нэн шинэ үеийнхнийг төрийн ордонд “босголоо”. Гэхдээ нэлээн “ухаалга” байдлаар шүү. Эхлээд Шарк болгож, өндөр боловсрол эзэмшсэн, цоо шинэ бизнесийн санаа Монголд хэрэгжүүлж байгаа, дэлхийн түвшний залуучууд мэтээр нийгэмд бэлдэж байгаад шүү.

Үүнийг нь л олигархуудын улсыг удирдах шинэ технологи гэж судлаачид үзэж байгаа юм. Үнэндээ эрх баригч намын даргыг хүртэл хуурч чадсан тийм сайн барууны технологи. Ер нь бол “том ах” нартаа ингэж зүтгэхээс өөр аргагүй болтол залуусыг бэлддэг технологи. Д.Энхтүвшинг би оюутан байхаас нь мэднэ.

Сайн сурлагатай оюутан. Гурван үсэгтэй компанийн зүгээс тухайн үед оюутнуудын дунд шалгаруулалт явуулахад Д.Энхтүвшин нэг номерт жагссан юм. Тэгээд тус компанид ажилд орж 22 жил зүтгэсэн. Түүнийг Ардчиллын хүн, бараг л АН-ын гишүүн байсан гэж бичдэг. Үгүй л дээ, анхнаасаа МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын дэд ерөнхийлөгч байсан. Өнөөдөр НАМЗХ гэдэг нэртэй болчихсон билүү. Тухайн үедээ арай өөр нэртэй холбоо байсныг одоо энэ Я.Содбаатар, Ж.Энхбаяр… нар сайн мэднэ. Эд нартай суудал зэрэгцэдэг нөхөр байсан юм. Ер нь бол бүгд мэддэг л улс төрийн түүх нь шүү дээ. Тэгж яваад Энхтүвшин маань айхавтар өвдсөн. Өөрийнх нь хэлдэгээр “Энэ Их хуралд үхээд боссон хоёр хүн байгаа нь Учрал бид хоёр шүү” гэдэг үнэн. Тэр үед “том ах” нь тус болсон нь бас үнэн. Энэ бол хүн ёсны асуудал. Одоо бол харин барьцаа юмдагуу даа. Монголын амьдрал ингэж л өрнөж байна. Энхтүвшинг өнөөдөр ойлгож болно.

Гэхдээ эх орны хувь заяаны дэнсээр бол ойлгох боломжгүй. Гурван үсэгтэй группийн боссын технологи эцэстээ ийм л “нүхэнд” залуусыг унагаж өөрсдийнхөө эрх ашигт хоточ банхар болгон улс орныг удирдахад чиглэж. 

Логик нь тодорхой. Оюутны байхын сайн толгойг олж авсан. Ордноос салахгүй улс төрийн хүчинд наасан. Амьдралд ачыг нь санаж явах ёстой хүн болгосон. Адаг сүүлд нь Шарк гэсэн сайн дүрд оруулж, цаг ирж нөхцөл бүрдлээ гээд Ордон руу оруулсан. Ашиглаж эхэлж байгаа нь өнөөдрийн үйл явц. Ер нь бол эхлээд Д.Энхтүвшинг Худалдааны хуулийг өөрсөндөө ашигтайгаар батлуулах үүргийг өгч МҮХАТ-ын ерөнхийлөгчөөр тавьсан байдаг юм. Гэхдээ энэ түүх бол тусдаа сэдэв. Танхимын тэргүүн болонгуутаа “Ачит ихт” компанийн эзэн П.Цагааны хүү Ц.Мөнхтүвшинтэй хамтарч Шангрилад зугаа цэнгэлийн том клуб байгуулсан Энхтүвшиний түүх ч бас тусдаа сэдэв. “Ачит Ихт” компанийн 34 хувийг энэ Засгийн газар бас ард түмэндээ авч өгнө гээд… өнөө “Э” үсэгтэй аснуудын амийг тэмцүүлж байгаа нь ч түүний эрх ашиг мөн. Ер нь Энхтүвшин ч золигийн юмнуудад орооцолдоод байгаа. УИХ-ын гишүүн Энхтүвшин шиг нийгэмд зөв дүрийг бүтээсэн залуу хүн бүлэглэлийн гав гинжнээс салж, өөрт байгаа сайн сайхан бүхнээ авч гаран, гэрэл гэгээ зүгт яваасай л гэж бодон үүнийг бичиж байгаа юм даа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *