“БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН”-ГИЙН ШАЛГАРУУЛАЛТЫГ ХҮНИЙ ОРОЛЦООГҮЙ БОЛГОЖ, БҮРЭН ЦАХИМЖУУЛНА
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 24 тусгай сангийн үйл ажиллагаа, сонгон шалгаруулалтыг бүрэн цахимжуулах талаар мэдээллээ. Үүн дотор олон нийтийн анхааралд өртөөд буй Боловсроылн зээлийн сан ч орох юм.
Тэрбээр “Боловсролын зээлийн сангийн шалгаруулалтыг хүний оролцоогүй болгож, бүрэн цахимжуулна. Цаашид 24 сангийн үйл ажиллагааг хүний оролцоогүй болгож, бүрэн цахимжуулна. Шаардлага хангасан хэн ч тэтгэлэг, зээл авах боломжтой болно.
Энэ сангууд байх ёстой юу гэвэл байх ёстой, чухам үр ашгийг нь нийт ард иргэд хүртэх боломжтой байх ёстой” гэлээ.