Г.Занданшатар Холбооны зөвлөлийн дарга Матвиенкотой уулзжээ
Уулзалтын үеэр ОХУ-ын Холбооны зөвлөл болон Монгол Улсын их хурлын хоорондын хамтын ажиллагааны комиссын журамд гарын үсэг зурсан байна. Энэ комиссыг Оросын талас тэргүүлэх даргаар Холбооны зөвлөлийн орлогч дарга Константин Косачев томилогджээ. Хоёр талын хамтын ажиллагааны энэхүү комисс нь Орос, Монголын парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэж найдаж байгаагаа Валентина Матвиенко илэрхийлсэн байна.
“Монгол Улс бол Ази дахь Оросын ойрын хөрш, жинхэнэ стратегийн түнш. Бид олон талаар холбоо харилцаатай ажилладаг. Гэхдээ хамгийн чухал нь манай хоёр ард түмний хоорондын найрсаг харилцаа юм. Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд бид хамтдаа нацизм, милитаризмтай тэмцсэн дайчин нөхөрлөлийг бид дурсаж, хүндэлдэг” хэмээн Валентина Матвиенко мэдэгджээ.
Уулзалтын үеэр Гомбожавын Занданшатар Монголын парламентчид Оросын талтай бүхий л салбарт хамтран ажиллах, харилцаагаа гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгааг онцолсон байна. Түнүчлэн энэ онд багтаан комиссын хурлыг зохион байгуулах шаардлагатай гэдэг дээр Г.Занданшатар, Валентина Матвиенко нар санал нэгдсэн гэж эх сурвалж мэдээлжээ.
Взгляд сонины мэдээлснээр, УИХ-ын дарга Г.Занданшатар Оросын Төрийн думын дарга Вячеслав Володины урилгаар зургадугаар сарын 18-ны өдөр ОХУ-д очсон байна. Түүний айлчлал зургадугаар сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Зам тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт, “Улаанбаатар төмөр зам”-ын удирдлага багтаж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ.