Хотын түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн дарга Д.Батзориг “ШИЛЭН ДАНС“-ны  гүйлгээний утгыг нэг хоногийн дотор УСТГАЖЭЭ

0

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг байгууллагынхаа “ШИЛЭН ДАНС”-ны  гүйлгээний утгыг нэг хоногийн дотор устгажээ.

Тодруулбал,  “хуулийн зөвлөх үйлчилгээний төлбөр” гэж 388 сая төгрөг зэрэг удаа дараа их хэмжээний мөнгө гаргасан бөгөөд нэг хоногийн дотор гүйлгээний утгыг устгасан нь олны анхаарлыг татаж байна. Энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно.

ХАВСРАЛТ хэсэгт зарлагын гүйлгээний  талаар  мэдээллийг оруулаагүй байна. Өөрөөр хэлбэл шилэн данс хөтлөлт дутуу буюу нууцж байна гэсэн үг.

Өнгөрсөн сард Ч.Батзориг хэвлэл мэдээлэлд яриа өгөх үеэр “Улаанбаатарын түгжрэлийг бууруулах чиглэлд хийж байгаа нэг томоохон ажил бол нийтийн тээврийн парк шинэчлэл юм. Парк шинэчлэлийн хүрээнд хотын хэмжээнд нийт 1370 автобус оруулж ирсэн. Энэ жил дахин 730 автобус зургаа, найм, есдүгээр сард оруулж ирнэ.” гэж мэдэгдэж байсан юм.

Arslan.mn
Arslan.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *