Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал хаалттай хуралдахаар боллоо
Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөө өглөө 11:00 цагт эхэлсэн.
Улмаар яллагдагч О.Данзанлувсантүдэвийн өмгөөлөгч н.Очбаяр шүүх хурлыг хаалттай хуралдуулах хүсэлт гаргаснаар шүүх хурал завсарлаж, дээрх хүсэлтийг хэлэлцэж буй талаар бид мэдээлсэн.
Тэгвэл шүүх хурал хаалттай үргэлжлэхээр болсон байна.