Ромын үеийн олдворыг хууль бусаар худалдаалахыг завдсан гэх археологич Д.Эрдэнэбаатар нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзжээ

0

“НТӨ VII-III зуун, Эртний Ромын үе буюу НТ IV зууны үеийн археологийн олдвор болох соёлын биет өвд хамаарах эд зүйлсийг хууль бусаар худалдаалахыг завдсан гэх хэрэгт холбогдсон Археологич Д.Эрдэнэбаатар М.Адъяаням нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсан байна.

Тодруулбал,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1200 дугаар шүүгчийн захирамж,  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 1200 дугаар магадлалтай, Д.Эрдэнэбаатар, М.Адъяаням нарт холбогдох хэргийг шүүгдэгч Д.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүх өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцсэн байна.

Улмаар шүүхээс дээрх гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. 

Хэргийн талаар эргэн сануулахад,  дээрх шүүгдэгч нарыг түүх, соёлын нэн хосгүй биет өвд хамаарах Хүннү гүрний үеийн олдворууд болох цэнхэр, ногоон өнгийн хоёр шилэн гүц, чулуун сүх, хаш тээг зэргийг бусдад худалдан борлуулах гэж байхад нь хуулийн байгууллагынхан илрүүлсэн гэгддэг. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбаатар, М.Адъяаням нарт Эрүүгийн хуулийн 25.5-1 дэх хэсгийн соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэж, прокурорт буцаагаад байсан юм. Гэсэн ч прокуророос соёлын биет өвд хамаарах эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан гэх тус хэрэгт эсэргүүцэл бичиж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсанаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болж байсан юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *